Энэ сарын 28-29-нд шилжих шөнө ХУД-ийн 12 дугаар хороонд байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангид салаан дарга, дэслэгч 25 настай Г нь согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч 21 настай Б-г зодож танхайран, ноцтой гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ.
Улмаар зодуулсан албан хаагч ухаангүй ТТАХНЭ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан бол өнгөрсөн шөнө нас барсан байна.
Харин түүнийг зодсон салаан дарга Г нь цагдан хоригдож байгаа юм.