Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр болон Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн өнөөдөр Засаг даргын тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.
Дүүргийн Засаг дарга гэдэг бол төрийг төлөөлж дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Монгол Улсын хууль тогтоомж, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэн ажиллах хариуцлагатай үүрэг хүлээдэг.
Тамга хүлээлцэх ажиллагаанд дүүргийн ИТХ-ын удирдлага, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нар болон харьяа төрийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо





