Оскарын наадмын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг Юн Ё Жон хүртлээ.
Тэрбээр “Minari” кинонд бүтээсэн дүрээрээ Америкийн Кино академийн шагналыг хүртэж буй. Ингэснээр тэрбээр Оскарын шагнал хүртсэн анхны солонгос жүжигчин болж байна.
Харин тэрбээр шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн ази гаралтай хоёр дахь жүжигчин болж байгаа бөгөөд түүнээс өмнө нь Японы уран бүтээлч Миёоши Умеки 1975 онд уг шагналыг гардаж байжээ.
Эх сурвалж: The Korea Times