Нүүр хуудасМэдээУлаанбаатарт 438, орон нутагт 1,771 хүн коронавирусийн халдвараар өвчилж, дөрвөн хүн нас...

Улаанбаатарт 438, орон нутагт 1,771 хүн коронавирусийн халдвараар өвчилж, дөрвөн хүн нас баржээ

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 211,080 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 438 нь нийслэл хотод,
  • 1,771 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 1,795 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 41-80 насны дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. 

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 931 хүн эндээд байна.

Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 13,570 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 16,012 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 8,400
  • Хүндэвтэр- 3,930
  • Хүнд – 10,80
  • Маш хүнд – 210 хүн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН