Есдүгээр сард халдварын тохиолдол огцом нэмэгдэж эмнэлэгт орны хүрэлцээ хангалтгүй болсон. Тэр дундаа хүнд, маш хүнд оноштой иргэдийн тоо нэмэгдэж байна. Халдварын тоо нэмэгдэхийн хирээр хүүхдүүд халдвар авах байдал нь өсөж байгаа юм. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн 111 багш, 138 ажилтан, 72 хүүхдээс халдвар илэрсний улмаас таван цэцэрлэг бүрэн, 67 цэцэрлэг хэсэгчлэн цахимд шилжсэн байна. Харин ЕБС-ийн хувьд 144 багш, 51 ажилтан, 471 хүүхэд халдвар авсан учир хоёр сургуулийг бүрэн, 28 сургуулийг хэсэгчилсэн байдлаар цахимд шилжүүлээд байна.