ХУД-ийн Засаг дарга Б.Цэрэн дүүргийн төлөөлөгчөө чөлөөлдөг болсон уу?
ХУД-ийн Засаг дарга Б.Цэрэн болон ИТХ-ын дарга, төлөөлөгч нарын гадаад томилолтын хэл ам тасардаггүй. Нөгөө талаас сүүлийн хэдэн жил тус дүүргийн төсөв өндөр тавигдаж ирсэн ч хөгжиж байгаа юм алга. Зарим хэсэгтээ иргэд нь шороон дунд амьдарч байгаагаа ч хэлсээр байдаг.
ХУД-Эко дүүрэг гэдэг ч энэ нэр нь үнэндээ хүндэдсэн гэмээр. Хамгийн их хүн амын өсөлттэй, хамгийн боловсролтой хүмүүс л ХУД-т байна гэж сонгуулиар шууруулж байсан ч өнөөдөр энэ дүүрэг бахь байдгаараа л байна. Хэдэн жилийн өмнөхөөсөө улам дордсон гэхэд ч хилсдэхгүй.
Түүнчлэн саяхан эх сурвалжийн мэдээлснээр тус дүүргийн засаг Б.Цэрэн дүүргийн төлөөлөгчөө чөлөөлөх саналыг иргэдийн хуралдаа оруулж нөгөөдүүлж нь чөлөөлөх саналыг нь дэмжсэн гэж байгаа. Тус дүүргийн төлөөлөгч Ж-г чөлөөлөх болсон засаг ноёны шалтгаан “Хүний эмзэг мэдээллийг түгээсэн” гэх юм билээ. Гэтэл өнөөдрийг болтол тухайн төлөөлөгчид чөлөөлөх бичгийг нь өгөөгүй, хэрхэн яаж албажсан нь ч тодорхойгүй байгаа гэнэ.
Товчхондоо: “Бусдын эмзэг мэдээлэлд халдсан” гэсэн өргөдөл гарсан гэдэг ганц үндэслэлээр дүүргийн ИТХ төлөөлөгчийг шууд чөлөөлөх эрхгүй юм.
Одоогийн мөрдөж буй Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41.1-д ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэлүүдийг тусгайлан заасан. ИТХ өөрөө төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй боловч хуульд заасан үндэслэлээс гадуур чөлөөлөх боломжгүй юм. Энэ байдлаас харахад Соёлын сайдын толгойлдог ХУД-ийн эрх бүхий албан тушаалтнууд хууль зөрчин дураар авирлахыг шалгах цаг болсон бололтой
Хууль зүй, дотоод хэргийн яам
АТГ, ТЕГ





