НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол амралтын өдөр явагдаж 3 сая төгрөгийн 4 азтан тодроод байна.
Есдүгээр сарын 1-30 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудаас азтан шалгаруулснаас:
- 30.000 төгрөгийн азтан 30.984,
 - 100.000 төгрөгийн азтан 3048,
 - 500,000 төгрөгийн азтан 330,
 - 1.5 сая төгрөгийн азтан 38,
 - 3 сая төгрөгийн азтан 4 тус тус тодорчээ.
 
Харин супер хонжвор 20 сая төгрөг байсан бөгөөд 88 362 546 тоо таарсан ч супер азтан тодроогүй. Өнгөрсөн наймдугаар сард НӨАТ-ын 53.6 сая баримт хэвлэснээс 34.3 сая баримт бүртгэгджээ.





                                    