Нийслэлийн хүн амын хаврын хэрэгцээнд зориулж 13 мянган тонн махны нөөц бүрдүүлэхээр 23 аж ахуйн нэгж ажиллаж, бэлтгэх ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар 12 мянган тонн мах бэлтгэсэн. Малын өвчин гараагүй бүс нутаг, аймаг, сум, багаас мах бэлтгэх шаардлагыг аж ахуйн нэгжүүдэд онцгойлон тавьж, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгээр давхар хянан баталгаажуулж байна.
Нөөцийн махны худалдааг гуравдугаар сараас Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулна.
ХХААХҮЯ