Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчид өнөөдөр хуралдаж Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах санал гаргажээ. Улмаар нийт оролцсон 40 төлөөлөгчийн 29 нь дэмжсэн байна. Тодруулбал АН 18, ХҮН 1, МАН 10 төлөөлөгч дэмжсэнээр БГД-ийн Засаг даргыг огцруулжээ.