Нүүр хуудасМэдээӨЭМТ-үүд гурвалсан гүйцэтгэлийн гэрээ байгууллаа

ӨЭМТ-үүд гурвалсан гүйцэтгэлийн гэрээ байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлагуудтай гурвалсан гүйцэтгэлийн гэрээг байгууллаа. Эрүүл мэндийн сайдын 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн “Журам, гэрээний загвар, шалгуур үзүүлэлт батлах тухай” А/104 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/1007 дугаар захирамж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаас өгсөн чиглэлийн дагуу дүүргийн Засаг даргын 2022 оны А/177 дугаар захирамжийг үндэслэн гэрээг байгуулж байна.

Тус гүйцэтгэлийн гэрээгээр өрхийн эрүүл мэндийн төвүүд нь Эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авч иргэнд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэх ба энэхүү үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга, Эрүүл мэндийн төв мэргэжил арга зүйн удирдлагаар өдөр тутам ханган, мэдээлэл авч, хяналт тавих чиг үүргийг гүйцэтгэх юм.

3 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно
2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно
4 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН