Нүүр хуудасМэдээЗүүн аймгуудын нутгаар нойтон цас уулархаг нутгаар бороо орно

Зүүн аймгуудын нутгаар нойтон цас уулархаг нутгаар бороо орно

2022 оны тавдугаар сарын 13-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: Урьдчилсан төлвөөр маргааш буюу 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, 16-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно.

Бусад хугацаанд нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр хүрэх аж.

Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН