Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Шүүх хуралдаан дээр Н.Түвшинбаяр өөрийн саналаа хэллээ.
Тэрбээр: Би энэ хэрэгт чин сэтгэлээс гэмшиж байна. Миний найз бол миний өнөөдрийн амжилтын нэг хэсэг байсан. Талийгаач, найзынхаа ар гэрээс Монголын ард түмнээс чин сэтгэлээсээ уучлал хүсье. Миний өмгөөлөгчийн хэлсэн саналын дагуу хэргийг шийдэж өгөөсэй гэж хүсч байна гэлээ.
Мөн эцсийн мөч хүртэл талийгаач найзынхаа гэр бүлийг харж хандаж явна гэсэн юм.
Шүүх хуралдаан эцсийн дүгнэлтээ гаргахаар түр завсарлаад байна.