Нүүр хуудасМэдээТөгсөх курсын оюутнуудыг цэцэрлэг бүлгийн туслах багшаар бэлтгэнэ

Төгсөх курсын оюутнуудыг цэцэрлэг бүлгийн туслах багшаар бэлтгэнэ

Их, дээд сургуулийн оюутнуудыг цэцэрлэг болон бүлгийн туслах багш нарт бэлтгэх сургалтад бүртгэж эхэллээ.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Цэцэрлэгийн бүлгийн болон туслах багш” бэлтгэх, багшаар хангах чиглэлийг 29 их, дээд сургуульд хүргүүлсэн.

Энэ дагуу МУБИС, Отгонтэнгэр их сургууль, Гурван-Эрдэнэ дээд сургуулиудад цэцэрлэгийн бүлгийн болон туслах багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.  

Бүртгүүлэгчид тавигдах шаардлага:  

  • 2022.09.01-нээс зөвхөн Улаанбаатар хотын цэцэрлэгүүдэд туслах багшаар ажиллах боломжтой байх
  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх.

Цэцэрлэгийн туслах багшийн сургалтад хамрагдах болзол хангасан суралцагчдын хувьд сургалтын төлбөрийн тэтгэлэгтэйгээр суралцах юм. Эхний ээлжийн сургалт өчигдрөөс буюу зургаадугаар 15-наас эхлэн сарын хугацаанд үргэлжилнэ. Харин II ээлжийн сургалт 2022.07.15-08.15-ныг хүртэл хугацаанд цахим болон танхим хосолсон хэлбэрээр явагдана.

Бүлгийн багшийн дутагдалтай орон тоонд ирэх хичээлийн жилийн төгсөх ангийн оюутнуудын дунд сонгон шалгаруулалт явуулж, ажиллангаа суралцах нөхцөл боломжийг бүрдүүлж байна.

Боловсролын зээлийн сангаас оюутнуудад сургалтын төлбөрийн тодорхой хувийн тэтгэлэг олгохоор чиглэл өгчээ.

Эх сурвалж: БШУЯ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН