УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, мэргэжлийн байгууллага, хариуцсан мэргэжилтнүүд тодорхой мэдээллийг өгч байна.
Эмээлтэд махны үйлдвэрийн асуудлаас болж олон хүний ажил зогсож, ажилгүй болж байна. Мах махан бүтээгдэхүүн, хиам үйлдвэрлэл борлуулалтгүй зогссон байна. Эмээлтэд хийсэн шалгалтын дүн ямар гарав? Бид хиам хиаман бүтээгдэхүүн хэрэглэж болох уу? Гэдэг асуултыг УИХ-ын гишүүн Б.Жаргамлаа мэргэжлийн хүнээс асуусан. Үүнийг хариултад:
МХЕГ-ын дарга Б.Баасандорж “Хиам болон буузны хэрэглээнд МХЕГ, ХХААХҮЯ-аас шалгалтууд хийж байна. Дулааны аргаар боловсруулсан махаар хиам, бууз хийх боломжгүй. Үүнийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Хиам, буузыг нойтон махаар амталж бэлтгэдэг. Дулааны аргаар боловсруулсан махыг хоёр улсын протоколын дагуу 80 градуст боловсруулдаг. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн. Хагас боловсруулсан бүтээгдэхүүнээр хиам, бууз хийх ямар ч боломжгүй. Хиам, буузанд асуудал байхгүй” гэж хэллээ.