Нүүр хуудасМэдээТатварын тайлан авах хугацааг 27-ыг дуустал сунгажээ

Татварын тайлан авах хугацааг 27-ыг дуустал сунгажээ

Сангийн яамны “E-Balance” цахим санхүүгийн тайлангийн системд санхүүгийн тайлан хүлээн авах хугацааг сунгаж, энэ оны эхний хагас жилийн татварын тайлан хүлээн авах хугацааг энэ сарын 27-нийг дуустал хугацаагаар сунгажээ.

Мөн энэ оны II улирлын НӨАТ-ын баримтыг Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс энэ сарын 8-нд бүртгэж дууссан. НӨАТ-ын хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгтчэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг энэ 7 дугаар сард багтаан буцаан олгох юм.

Албан татвар төлөгчид буцаан олголтыг мөн НӨАТ-ын тухай хуулиар дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно. Үүнд:

  • албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх,
  • худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх,
  • албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх,
  • бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН