Нүүр хуудасМэдээОмикроны сүүлийн хувилбарууд 11-ээс доош насны хүүхдүүдэд хүндээр тусаж байна

Омикроны сүүлийн хувилбарууд 11-ээс доош насны хүүхдүүдэд хүндээр тусаж байна

ЭМЯ-наас Омикроны ВА4, ВА5 хувилбараас үүдэлтэй халдварын тоо дэлхий даяар нэмэгдэж байгаатай холбоотой мэдээллийг өглөө.

Товчлон хүргэвэл:

*Өнгөрсөн долоо хоногийн тохиолдлын тоог бүсчлээд үзвэл Зүүн өмнөд Азид 37 хувиар өссөн байна. Япон, БНСУ-д тохиолдлын тоо 2-3 дахин нэмэгдсэн. Хөрш Хятадад ч өсөх хандлагатай байна.

*Манай улсад энэ хувилбаруудын эзлэх хувь 10 байгаа бөгөөд цаашдаа 80-90 хувьд хүрэх магадлалтай.

*ВА4, ВА5 нь омикроны сүүлийн хувилбар биш. Дахин өөр хувилбар гарах орон зай байгааг эрдэмтэд анхааруулж байна.

*Хувилбаруудад эмзэг хүүхэд өндөр настнуудыг олон хүнд цугласан газраар явуулахгүй байхыг анхааруулж байна.

*Омикроны сүүлийн хувилбарууд 11-ээс доош насны хүүхдүүдэд хүндээр тусаж байна. Тиймээс дархлааны дараагийн тундаа хамрагдахыг уриалж байна.

*5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэрийг ЭМЯ гаргасан.

*Дэлхийн жишгийг дагаж хөнгөн шинж тэмдэгтэй хүмүүсийг гэрээр эмчилж байна. Аль болох тусгаарлалт, хориг тогтоохгүй байхыг хичээнэ. Гэвч хүндэрсэн тохиолдолд хөл хорио нь зайлшгүй шаардлагатай арга юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН