Монгол Улсын Зэвсэгт хүчин 2019 онд “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд анх санаачлан амжилттай зохион байгуулсан. Уг наадмын нэг төрөл болгон өөрийн эх орондоо зохион байгуулж, өдгөө уламжлалт тэмцээн болон өргөжөөд байгаа бөгөөд ралдаанд Монгол Улс, ОХУ, Узбекстан, Зимбабве зэрэг орнуудын морьтон дайчид оролцоно.
Энэ жилийн тэмцээн наймдугаар сарын 13-18-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд уламжлал ёсоор зохион байгуулагдана.

2019 онд эх орондоо зохион байгуулсан тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний морьтон дайчид алтан медаль хүртэж, цомын эзэн ба 2021 онд ОХУ-д зохион байгуулагдсан тэмцээнээс мөнгө медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн юм.
Харин 2020 онд дэлхий нийтээр тархсан цар тахлын нөхцөл байдлын улмаас зохион байгуулагдаагүй өнжсөн билээ.