Нүүр хуудасМэдээСонгинохайрхан дүүргийн үерийн хамгаалалтын сувгийн ажил дууслаа

Сонгинохайрхан дүүргийн үерийн хамгаалалтын сувгийн ажил дууслаа

Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 20 дугаар хороо Нарангийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн II ээлжийн далангийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэж дууслаа.

Уг ажил нь 2011 оноос хойш үе шаттайгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд нийт дөрвөн ээлжийн гүйцэтгэлээр 11.8 км-ын урттай үерийн далан, ус зайлуулах суваг тавигдахаас өнөөдрийн байдлаар 7км орчим далан, сувгийг бариад байна.

Сонгинохайрхан болон Баянгол дүүргүүдийг хамрах ус зайлуулах сувгийн энэхүү ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН