Нүүр хуудасМэдээ“Шилдэг барилга” шалгаруулах арга хэмжээ ирэх сарын 2-ны өдөр Барилгачдын талбайд болно.

“Шилдэг барилга” шалгаруулах арга хэмжээ ирэх сарын 2-ны өдөр Барилгачдын талбайд болно.

Жил бүрийн есдүгээр сард “Барилгачдын баяр”-ыг тэмдэглэдэг.

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний  96 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд “Оны шилдэг аж ахуйн нэгж”, “Шилдэг барилга” шалгаруулах арга хэмжээ ирэх сарын 2-ны өдөр Барилгачдын талбайд болно.

Ерөнхий зохион байгуулагчаар Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ажиллаж буй аж.

“Шилдэг барилга”-ийг хэрхэн шалгаруулах талаар Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа “Тухайн жилд баригдсан шилдэг дизайнтай, архитектуруудын шийдэлтэй, Улаанбаатар хотод өнгө үзэмж нэмж байгаа шилдэг 10 барилгыг шалгаруулна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН