Нүүр хуудасБусадТ.Ням-Очир: Нийслэлд цэцэрлэгийн хүчин чадал 140,904 гэж гарсан

Т.Ням-Очир: Нийслэлд цэцэрлэгийн хүчин чадал 140,904 гэж гарсан

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ)-наас цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. 

Энэ жил цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар гурван үе шаттай явуулж байгаа. Нэгдүгээр шат өндөрлөсөн бөгөөд хүүхэд нь гэрээсээ хол цэцэрлэгт хуваарилагдсан, нэг айлын хүүхдүүдийг өөр өөр цэцэрлэгт хуваарилсан байна зэрэг санал гомдол эцэг эх, асран хамгаалагчдаас нь ирсээр байгаа юм.

Бүртгэлийн үр дүнгийн талаар Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-ын дарга Т.Ням-Очир “Бүртгэл нэг удаа хийгдээд хаагдахгүй, дараагийн шатныхыг нь удахгүй нээнэ. Хаягийн зөрчил, тодорхой шалтгааны улмаас хоцорсон хүмүүст боломж нээлттэй байгааг хэлмээр байна.

Боловсролын системийн мэдээллийг нэгтгэхэд нийслэлд цэцэрлэгийн хүчин чадал 140,904 гэж гарсан. Бүртгүүлсэн хүүхдийн тоо болон хүчин чадлыг харьцуулахад боломжтой харагдаж байгаа.

Гэвч зарим хэсэгт хэт өндөр ачаалал үүсэж байна. Тухайлбал, Нарны хороолол, Алтай хотхон зэрэг байршил нэг бүлэг дүүргэлтийн тоог 40-өөр тооцсон ч бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад хүндрэл үүсэж байна. Мөн Хангай хотхон, Хүннү, Рапид хороолол зэрэг байршилд хэт өндөр ачаалал үүсэж байгаа.

Үүнээс гадна түрээслэхээр тохирсон байршлуудад зарим хүн тохирооноосоо буцах асуудал гарсан” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН