Нүүр хуудасМэдээЭнэ хичээлийн шинэ жилд 77 мянган хүүхэд 1-р ангид орлоо

Энэ хичээлийн шинэ жилд 77 мянган хүүхэд 1-р ангид орлоо

Хүүхэд, залуусын зуны амралт дуусаж тэд эрдмийн өргөөндөө өнөөдөр цуглаж байна.

Энэ өдөр ээж аавынхаа авч өгсөн шинэхэн цүнхэнд хичээлийн шинэ хэрэгслээ нямбай гэгч нь хийж үүрээд, багшдаа өгөх цэцгээ гартаа тас атгасаар 77753 хүүхэд анх удаа сургуулийн босго алхаж байгаа.

БШУЯ-аас өгсөн мэдээллээр боловсролын салбарын системийн мэдээллийг нэгтгэхэд нийслэлд цэцэрлэгийн хүчин чадал 140,904 хүүхэд юм. Тодруулбал,

  • Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд 124,244
  • Түрээсийн байр буюу салбар цэцэрлэг 15,133
  • Байгууллагын цэцэрлэгт 2,527 хүүхдийн хүчин чадал нийслэлийн хэмжээнд бэлэн болжээ.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН