“Монголын сайхан бичигтэн-2021” улсын уралдааны бага болон ахлах ангийн төрлийн тэргүүн байрт шалгарч байсан эгч дүү Ү.Энхжин, Ү.Эмүжин нар өнөөдөр /2022.09.01.12:00/ үзэсгэлэнгээ Соёлын яамны байранд дэлгэнэ.
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын сурагч Ү.Энхжин өмнөх уралдаанаар “Хүмүүн бичиг сониноор дамжуулж Монгол бичгээ маш сайн сурч болох юм байна гэдэг санааг илэрхийлсэн. Бийрний болон хулсан үзгийн бичвэр гэсэн хоёр янзаар бичсэн. Манайх гэр бүлээрээ монгол бичгээ зөв сайхан бичдэг. Ээжийн бүтээл энэ үзэсгэлэнд тавигдсан” хэмээн ярьж байв.