Нүүр хуудасМэдээСүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусын 95 тохиолдол бүртгэгджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусын 95 тохиолдол бүртгэгджээ

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 95 тохиолдол шинээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 47 нь Улаанбаатар хотод, 48 нь орон нутагт бүртгэгджээ. 

Орон нутагт Архангайд гурав, Дархан-Уулд нэг, Дорноговьд 12, Орхонд дөрөв, Өмнөговьд 22, Сүхбаатарт хоёр, Төв аймагт дөрвөн тохиолдол батлагдсан байна.

Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэдийн тоо 979 385-д хүрлээ. Мөн хугацаанд 564 хүн эдгэрсэн бол одоогоор 2 850 хүн хяналтад байна. Түүнчлэн “КОВИД-19”-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 129 хүн эндээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН