Нүүр хуудасМэдээНутгийн 60,0 орчим хувьд бэлчээрийн даац хүрэлцээтэй байна

Нутгийн 60,0 орчим хувьд бэлчээрийн даац хүрэлцээтэй байна

 Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн тооцооллоор Булган аймгийн нутгийн 60,0 орчим хувьд бэлчээрийн даац хүрэлцээтэй байна гэж дүгнэжээ. Аймгийн ус, цаг уур, орчны шинжилгээний албаны суурь судалгааг үндэслэсэн энэ тооцооллоор ирэх өвөл, хаврын улиралд бэлчээрийн даац нутгийн 40,0 гаруй хувьд хэтэрч гарсан байна.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл аймгийн нийт нутгийн 27,0 хувь бэлчээрийн нөөцтэй, 31,0 хувь бэлчээр хүрэлцээтэй, харин 35 хувьд даац 1-3 дахин хэтэрсэн байна. Мөн нутгийн 4,0 хувьд бэлчээрийн даац 3-5 дахин, 3,0 хувьд олон дахин хэтэрсэн гэж үнэлжээ. Рашаант, Баяннуур, Дашинчилэн, Могод, Гурванбулаг, Сайхан сумын ихэнх, Хишиг-Өндөр, Хутаг, Баян-Агт, Сэлэнгэ, Хангал, Орхон сумын зарим багийн нутгаар бэлчээрийн даац хэтэрч гарсан байна.          

Ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан сумдын нутагт өвс хадлан, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтын бэлтгэлийг эртнээс хангах шаардлагатай байна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллага зөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН