Нүүр хуудасМэдээГовь-алтай аймагт Хавдаргүй Монгол Эмэгтэй” зорилтот төсөл бүх сумдад хэрэгжинэ

Говь-алтай аймагт Хавдаргүй Монгол Эмэгтэй” зорилтот төсөл бүх сумдад хэрэгжинэ

“Хавдаргүй Монгол Эмэгтэй” нийгмийн зорилтот төсөл есдүгээр сарын 8-аас эхлэн Говь-Алтай аймгийн бүх сумдад хэрэгжихээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос хэрэгжүүлж буй “Хавдаргүй Монгол Эмэгтэй” нийгмийн зорилтот төсөл аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын хүсэлтээр есдүгээр сарын 08-аас эхлэн хэрэгжих гэж байна. Төслийн хүрээнд “Явуулын эмнэлэг” буюу “Mobile clinic” эмнэлэг Умайн хүзүүний хорт хавдрын эрт үзлэг, оношилгоо хийж, эрүүл мэндийн боловсрол олгох юм. 

Төслийн нээлт есдүгээр сарын 8-ны 19:00 цагт Алтай чуулгад болох бөгөөд Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Хавдар судлалын үндэсний төвийн “Хөхний төв”-ийн эрхлэгч П.Батсүх нар албаны бусад хүмүүсийн хамт оролцох аж. 

Иймд Алтай нутгийн эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн цогц арга хэмжээнд идэвхтэй хамрагдахыг холбогдох албанаас уриллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН