Гурвантэс сумын иргэдийн уулзалтаар иргэд:
– УИХ-ын гишүүд ирцээ бүрдүүлж ажлаа хий
– Гурвантэс сум хүртэлх хатуу хучилттай замыг улсын төсвөөр ахиулах
– Татварын болон Нийгмийн даатгалын хуулиудад орсон өөрчлөлт, хөнгөлөлтийн талаар тодруулга
– Ипотекийн зээлийг орон нутагт илүү олгох
– Шинэжинст сумаас боомт хүртэлх хатуу хучилттай замыг тавьж дуусгасны дараа тээвэрлэлт эхлэх
– Сумын нутагт шинээр уурхай нээхгүй байхад дэмжлэг үзүүлэх
– Аймагт ахмадын асрамжийн газар байгуулах
– Ирвэс мал барих нь ихэслээ зэрэг асуудлаар асуулт асууж хариулт авлаа.
2027 оны Улсын төсвийн төсөлд Гурвантэс сум руу 37 км зам тавих төсөв суусан





