Нүүр хуудасМэдээСонгинохайрхан: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах бэлтгэл үүрэг өглөө

Сонгинохайрхан: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах бэлтгэл үүрэг өглөө

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн /2022.09.05/ боллоо. Хурлыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай удирдан явуулж, өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцав.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нийт удирдлагуудад өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, Инженерийн шугам сүлжээний ажлуудаа төлөвлөсөн график хугацаанд чанартай дуусгах, 09 дүгээр сарын 15-наас эхлэн айл өрх, сургууль, цэцэрлэгүүдийн халаалт өгөх, Авто замын засвар, шинэчлэлийн ажлуудаа эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд багтаан чанартай гүйцэтгэж дуусгах, Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засвар шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлж дуусгах, Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх, хариуцлагагүй хандсан албан хаагч, удирдлагад хариуцлага тооцож ажиллах шаардлагатай байгааг хэллээ.

Түүнчлэн хог тээвэрлэлт ганц манай дүүрэгт хүндрэл үүсээд байгаа юм биш. Бусад бүх дүүрэг хүн, хүчний хомсдолд ороод байна. Тиймээс дүүргийн хэлтэс, тасаг, албан байгууллагууд хороо болгонд хуваарилагдан орж дэмжин ажиллахыг хүслээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН