Нүүр хуудасМэдээ'Able систем' шинэчлэгдэж илүү хялбар төрөл бүрийн технологи, шийдлүүдийг нэвтрүүлж байна

‘Able систем’ шинэчлэгдэж илүү хялбар төрөл бүрийн технологи, шийдлүүдийг нэвтрүүлж байна

 “Эйбл Софт” ХХК вэб-д суурилсан, онлайн программууд боловсруулах чиглэлд дагнан ажиллах зорилготой байгуулагдсан 12 жилийн туршлагатай мэргэжлийн компани юм. Тус компанийн гол бүтээгдэхүүн болох Able системээр дамжуулан бүх төрлийн байгууллагад зориулсан дотоод удирдлага, хяналтын тогтолцоог сайжруулах төрөл бүрийн технологи, шийдлүүдийг амьдралд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

2022 онд хэрэглэгчдийн ажлыг хөнгөвчлөх зорилгоор шинэчилсэн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж байна.

*Энэхүү программ нь албан бичиг төлөвлөлт болон ирсэн явсан бичгийг харьяа хэлтэс, байгууллага хооронд цаасгүйгээр бичгээр харилцах, түүний онлайн шийдвэрлэлт, өргөдөл гомдлын бүртгэл, хөтлөлт, шийдвэрлэлтэд хяналт тавих, тайлан мэдээ бэлтгэх, бичиг төлөвлөх, хянах, засварлах, илгээх, тушаал шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилготой. Албан бичгийг уйгараар болон дуу хоолойгоор төлөвлөх, үгийн алдаа шалгах, тоон гарын үсгээр баталгаажуулах боломжтой болсон.

*Ажилчдын ирцийн мэдээлэл, цалин тооцох, хоцорсон, тасалсан, илүү цаг, ээлжийн амралт бодох, өвчтэй, чөлөөтэй, сургалт, гадуур ажлын бүртгэл зэрэг төлөв оруулах, байгууллагын онцлогт тохирсон ажлын уян хатан цагийн хуваарийг үүсгэх, удирдах, mobile app-аас цагийн хүсэлт төлөвийн болон цаг бүртгүүлэх хүсэлт илгээх, батлах, дурын болон заасан байршлаас гар утаснаасаа цагаа бүртгүүлэх. Модулиуд Ажилд ирсэн, явсан, хоцорсон цаг бүртгэл, ээлжийн амралт, өвчтэй, чөлөөтэй гэх мэт бүртгэл хийх, батлуулах бүхий л асуудлыг нэг дор шийдэж өгсөн.

• Шугаман цагийн хуваарь

• Ээлжийн цагийн хуваарь

• Илүү цаг

• Хүсэлт удирдах модуль

*Царай таних, хурууны хээ мэдрэгч төхөөрөмжтэй бүрэн холбогдож ажиллах

Өдөр тутмын цагийн хуваарийн бүртгэл хийх, тайлан гаргах

  • Ээлжийн цагийн хуваарийн бүртгэл хийх, тайлан гаргах
  • Илүү цагаар ажилласныг баталгаажуулах
  • Илүү цаг болон бүх төрлийн чөлөөтэй төлөв, ээлжийн амралтын хүсэлт илгээх баталгаажуулах
  • Цаг ашиглалтын тайлан гаргах

*Хурлын зарыг pop up, чаат, и-мэйлээр, утасны дуудлагаар хоромхон зуурт түгээснээр хугацаа хэмнэж цаг ашиглалтыг сайжруулах

 Видео цахим хурал хийснээр хурлын үйл явц, цаг хугацааг хөнгөвчлөх

Протоколыг яриа болон бичгээр хөтлөн тайлан мэдээг богино хугацаанд боловсруулах

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН