Нүүр хуудасМэдээЗохиолч, сэтгүүлч, орчуулагч, Ж.Буяндалай Ерөнхийлөгчийн зарлигаар “Соёлын гавьяат зүтгэлтэн” цол хүртлээ.

Зохиолч, сэтгүүлч, орчуулагч, Ж.Буяндалай Ерөнхийлөгчийн зарлигаар “Соёлын гавьяат зүтгэлтэн” цол хүртлээ.

Энэ сарын 7-9-ний өдөр Ховд аймгийн Булган сум байгуулагдсаны 90, 91 жилийн ойн баярыг тэмдэглэж байна.

Энэ үеэр салбар салбартаа олон жил тууштай, үр бүтээлтэй ажиллаж сум, орон нутгийнхаа хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулсан нэр бүхий иргэдэд төрийн дээд шагнал, одон медаль гардууллаа.

Үүнээс онцлоход,  Торгуудын түүх, өв, соёлыг олон нийтэд сурталчлан таниулах үйлсэд оюун ухаанаа чилээж олон зохиол бүтээл туурвисан зохиолч, сэтгүүлч, орчуулагч, Ж.Буяндалай гуай Ерөнхийлөгчийн зарлигаар “Соёлын гавьяат зүтгэлтэн” цол хүртлээ.

Шагналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа болон аймаг, сум орон нутгийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэжээ. 80 гаруй настай тэрбээр 60-аад жилийн хугацаад 40 гаруй ном, 500 гаруй мэдээ, нийтлэл бичиж туурвисан байна.

Ташрамд,  энэ өдрүүдэд төрийн дээд одон, медаль  хүртсэн Булган сумын  иргэдийн хамгийн ахмад нь өдгөө 100 настай Д.Өнөр гуай байлаа.  Тэрбээр “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор энгэрээ мялаав

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН