Хатан хаан Элизабетад хүндэтгэл үзүүлэхээр иргэд олон цагаар дугаарлан зогсож байгаа ба тэдэн дунд цөөнгүй хүний бие муудаж эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
Ард иргэд ирэх есдүгээр сарын 14-нөөс дугаарласнаас хойш 1000 гаруй хүн эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон талаар Лондонгийн түргэн тусламжийн алба мэдээлэв.

Тодруулбал дараах өдрүүдэд төдий тооны хүмүүс эмнэлэгт хүргэгджээ.
- Есдүгээр сарын 14: 17 хүн
- Есдүгээр сарын 15: 25 хүн
- Есдүгээр сарын 16: 39 хүн
- Есдүгээр сарын 17: 55 хүн тус тус эмнэлэгт хүргэгдсэн байна.
Хөлбөмбөгийн од Дэвид Бекхэм хатан хаантай салах ёс гүйцэтгэхийн тулд 12 цаг дугаарлан зогссон байна.
Иргэдийн цуваа маш удаан үргэлжилж байсан тул Засгийн газар YouTube суваг дээр хүмүүсийн дарааллыг тодорхойлоход зориулж шууд бичлэгийг явуулж байжээ.
Эх сурвалж: Today