Нүүр хуудасМэдээТөмсний хэрэгцээний 95 хувийг дотооддоо хангана

Төмсний хэрэгцээний 95 хувийг дотооддоо хангана

Баян-Өлгий аймаг энэ жил төмсний хэрэгцээнийхээ 95 хувийг дотооддоо хангана гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан мэдэгдлээ.

Тэрээр, “Өмнөх жилүүдэд манай аймаг төмсний хэрэгцээнийхээ 90-ээс дээш хувийг дотооддоо хангадаг байсан. Харин энэ жил ургацын урьдчилсан балансаар 95 хувьд хүрэхээр байна. Ойрын 4 жилийн хугацаанд төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээний 35 хувийг дотооддоо хангахыг зорьж байгаа. Өнгөрсөн онд хүнсний ногооны хангалтын түвшин 17 хувьтай гарсан. Харин уг үзүүлэлт энэ жил 21-22 хувьд хүрэх урьдчилсан тооцоотой байна” хэмээн хэлэв.

Баян-Өлгий аймгийн тариачид өнгөрсөн хавар 1380 га талбайд тариалалт хийсэн ба талбайн хэмжээ нь өмнөх оныхоос 80 га-гаар нэмэгдсэн. Үүнээс ургацын урьчилсан балансаар 4270-4300 тонн ургац хураан авах боломжтой хэмээн үзсэн байна. Тус аймагт ургац хураалтын ажил үргэлжилж байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН