Даваа гарагт ОХУ, Беларусь улсын ерөнхийлөгч нар Хар тэнгисийн эргийн Сочи хотод уулзжээ.
Уулзалтын үеэр Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко хоёр орны импортыг орлуулах хамтарсан төслүүдийн үр дүнд өмнө нь найрсаг бус харилцаатай орнуудаас авдаг байсан бараа бүтээгдэхүүнээс татгалзах боломжтой талаар ярьсан байна.
“Бид импортыг орлуулах тал дээр маш сайн ажиллаж байгаа. Бид цэргийн болон иргэний агаарын тээврийн салбарт өөрсдийн онгоцоор нисдэг болно. Бид өөрсдийн автомашинаар зорчдог болно. Айх айдас алга” гэж Лукашенко уулзалтын үеэр хэлжээ.
Сүүлийн гурван сарын хугацаанд хоёр улс “гаднаас хамааралгүй, хэвийн амьдрах боломжтой” нь харагдсан тухай тэр бас онцолсон байна.
“Би тэдэнд (Европын улс төрчид) тэдний ирээдүй биднээс хамааралтай болохыг гурван удаа хэлсэн. Орост тэдэнд хэрэгтэй бүх зүйл байгаа. Бид тэднээс технологи мэтийн зүйлсийг авч болох юм. Тэдэнд өөр юу хэрэгтэй гэж? Бид зүгээр л хариуцлагатай шийдвэр гаргах хэрэгтэй. Харин тэд хүсэхгүй байвал энэ нь тэдний л хэрэг” гэж Лукашенко ярьжээ.
Эх сурвалж: ТАСС