Нүүр хуудасБусадБОАЖЯ-ны талбайг байгальд ээлтэй бүтээгдэхүүнээр тохижуулжээ

БОАЖЯ-ны талбайг байгальд ээлтэй бүтээгдэхүүнээр тохижуулжээ

БОАЖЯ-ны нийтийн эзэмшлийн талбайгаа тохижуулах ажлыг “Монпеллетс” ХХК, “Империал кастел” ХХК, “Энх-Ялгуун” ХХК, “Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо”, “УБТ Гарден” ХХК,  “Үржих Үр” ХХК, “Инасус” ХХК-иуд  хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд гүйцэтгэж, өчигдөр хүлээлгэн өгчээ.  

Уг байгууламжид Булган аймагт үйл ажиллагаа эрхэлдэг таримал өвс, малчдаас авсан угаагаагүй хонины ноосон органик бордоо, найман сая хаягдал дугуйгаар байгальд ээлтэй аргаар боловсруулан хийсэн зөөлөвч буюу дэвсгэр , хог хаягдлын эсрэг подон ашиглан хийсэн сандал, ширээ, цэцгийн мандал зэргийг суулгасан байна.

Тодруулбал байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнээр БОАЖЯ-ны гадна талбайг тохижуулжээ. Мөн үндэс нь хязгаарлагдах боловч ургалт цэцэглэлтэд нөлөөлөхгүй, өнгөө алдахгүй ургах нийт 32 төрлийн мод, бут тарьсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН