Хүүхдийг Ивээх сантай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл хүүхэд, залуучууд хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйчдийг өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллээр хангах, арга зүйн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ шаардлагатай хүүхэд, тухайн гэр бүлийн гишүүдийн сэтгэцийн гэмтлийг ялган таних, даван туулах чадварыг нэмэгдүүлэх аргачлалыг эзэмшүүлэх, харилцан туршлага солилцох, мэргэжлийн сэтгэл заслын үйлчилгээний арга зүйн “Хөдөлгөөн засал” сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү сургалтын гол зорилго нь хүчирхийлэлд өртсөн хүүхэд, тухайн гэр бүлийн гишүүдэд зөвлөгөө өгөх, хүчирхийлэл мөлжлөгийн хохирогч болсон охидод үйлчилгээ үзүүлж ажилладаг сэтгэл зүйч, түр хамгаалах төвийн ажилтнуудад үйлчлүүлэгч буюу даван туулагчийн сэтгэл зүйн онцлогийг танин мэдэх, сэтгэл засал болон хөдөлгөөн заслын арга зүйг эзэмшин, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх, нийгмийн ажил үйлчилгээндээ ашиглахаар дадлагыг хийсэн.


3 дах удаагийн сургалтыг Хүүхдийг Ивээх Сангийн “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн багтай хамтран зохион байгуулж, Хүүхдийг ивээх сангийн гэрээт багш, сэтгэл зүйч Г.Түвшинжаргал “ Сэтгэцийн гэмтэлд суурилсан хохирогч төвтэй үйлчилгээ” сэдэвт хичээл, П.Энхчимэг багш, сэтгэл зүйч “Сэтгэцийн гэмтэл” сэдвээр сургалтаа чиглүүлэн явуулсан. Энэ удаагийн сургалтад дүүргүүдийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн болон түүний дэргэдэх түр хамгаалах төв, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газар, Цагдаагийн болон Гэмтэл согогийн эмнэлгийн дэргэдэх нэг цэг, түр хамгаалах төвийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид, Хүүхдийг ивээх сангийн 5 мэргэжилтнүүд оролцлоо.