Нүүр хуудасМэдээОросын хоёр иргэн завиар Аляскт очиж, АНУ-аас орогнол хүсжээ

Оросын хоёр иргэн завиар Аляскт очиж, АНУ-аас орогнол хүсжээ

ОХУ-ын хоёр иргэн жижиг завиар далайг гаталж, Аляскийн газар нутаг болох Гэгээн Лоурэнс аралд хүрчээ. Тэднийг Америкийн цагдаа нар саатуулсан байна.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албанаас Орос иргэд Америкаас орогнол хүссэн, тэдний хүсэлтийг хуулийн дагуу шийднэ гэжээ.     

Ерөнхийлөгч Путин хоёр долоо хоногийн өмнө цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласнаас хойш олон мянган орос иргэн Казахстан, Гүрж, Финланд, Туркт очсон байна. Харин Аляскт анх удаа орос иргэд очсон нь энэ юм.

Орос иргэд Эгвекинот хотоос Сибирийн Чукоткийг зорьж, тэндээс 56 км зам туулан мягмар гарагт аралд иржээ. Гэрээсээ гараад нийт 480 км зам туулсан байна. Аляскийг зорьж ирэх хүн маш ховор байдаг тул Америкчуудад энэ үйл явдал гэнэтийн байжээ.    

Аляскаас сонгогдсон АНУ-ын сенатын гишүүн Дан Сулливан “Оросууд  Берингийн хоолойгоор дамжин дахин ирэх магадлал өндөр тул бид бэлтгэлтэй байх ёстой. Хоёр иргэн манай улсад ирсэн нь нэг зүйлийг тодорхой болголоо. Оросууд Путины эхлүүлсэн дайнд оролцох хүсэлгүй байна” гэжээ. Есдүгээр сарын 21-нээс хойш ОХУ-аас 700 мянган цэргийн насны эрчүүд гарчээ.

Эх сурвалж: BBC

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН