Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар болон “Таван Толгой Түлш” ХХК хамтран “Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг /2022.12.15/ зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Цаг уур, орчны шинжилгээний газар, “Монгол нүүрс ассосиац”, ЖАЙКА олон улсын байгууллага, ШУА Хими технологийн хүрээлэн, их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцож, шахмал түлшний хэрэглээ, өнөөгийн нөхцөл байдал, агаарын бохирдол, цаашид хэрэгжүүлэх ажил болон түлшний чанарыг хэрхэн сайжруулах боломжтой талаар санал, бодлоо илэрхийлэв.
Хэлэлцүүлгийг дараах агуулгуудын хүрээнд явуулсан юм.
– Нийслэлийн агаарын чанарын өнөөгийн байдал
– Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах арга
– Түлш ба зуухны нийцэл


