Нүүр хуудасБусадЧИ ДУРСАМЖ БОЛЖ...

ЧИ ДУРСАМЖ БОЛЖ…

ЧИ ДУРСАМЖ БОЛЖ…

Хааяа даа санаж, сэтгэлээ зогоодог дурсамж минь

Харуусахдаа дуулж уужирдаг аялгуу минь

Халуунаараа байгаа хөрж амжаагүй дурлалын оч минь

Хагацалдаа харуусаж амжаагүй тэнэглэл минь

Бодохдоо уярдаг уяхан инээд минь

Бодоод байж болохгүй нууцхан гуниг минь

Зүүдэндээ хайж уулздаг өнө эртний хайр минь

Зүрхэнд хадгалагдаад үлдсэн гэгээн дурсамж минь

Гал халуунаар дурлаж явсан чамаас минь

Ганцаардахад минь хааяа ирдэг дурсамж л үлдэж

Гал манаж өрх толгойлсон чи гараасаа хөтлөх үртэй болж 

Гарцаагүй чи дурсамж л болж…

МЭДЭХГҮЙ НЬ БИ ӨӨРИЙГӨӨ…

Мэдэхгүй ээ би өөрийгөө

Мэдрэхээ болиод удаж байна

Зүрх минь хааяа хэмнэлээ алдаж

Зүгээргүй бас цохилохоо больчих юм

Санахгүй ээ би

Сайхан байсан ч гэсэн чиний тухай

Сар дүүрэн болзсон гунигт үдшүүдээ

Гэмгүйхэн унагасан нулимс чинь

Гэзэгний минь үзүүрт шингэсэн ч

Гэгээн зүйлийг мөрөөдөж, эргэж чамайг хайрлахгүй

Дурлал гээчийг үзэн ядаж

Хайр гээчийг хараан зүхэж

Өөрийнхөөрөө би өөрөөр амьдарна…

Сэтгэлийн эрх цэцэг…

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН