Өнгөрсөн оны долдугаар сард “Засгийн газраас дизель түлшний 5%-ийн гаалийн албан татварыг тэглэж байна” гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээллэж байсан. Энэ шийдвэр нь 2023 оны нэгдүгээр сарын 1-ийг хүртэл үйлчлэхээр тогтоолд тусгасан байсан бол энэ хугацааг 2023 оны долдугаар сарын 1-н хүртэл сунгажээ.
Энэ тухай Гаалийн Ерөнхий Газар мэдээлсэн бөгөөд ингэснээр дизелийн түлшний үнийг нэмэгдэхгүй байх зохицуулалт юм.