Нүүр хуудасМэдээ7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

4 сарын  3, 4-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 5-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас, 8-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 9-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно.  Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 5, 9-нд зарим газраар, 6, 8-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Хугацааны эхэнд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -9…-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -1…-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан, 6-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -4…-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -12…-17 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +11…+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 4 сарын 9-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. 5, 9-нд салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд их төлөв баруунаас секундэд 4-9 метр байна. Хугацааны эхэнд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16…-21 градус, бусад хэсгээр -10…-15 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан байна. 7-ноос дулаарч шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН