Нүүр хуудасМэдээГХЯ: Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суух Ерөнхий консул Д.Болдод Консулын патент...

ГХЯ: Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суух Ерөнхий консул Д.Болдод Консулын патент гардууллаа

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр энэ сарын 27-нд Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод суух Ерөнхий консул Д.Болдод Консулын патентыг нь гардуулжээ.

Консулын патентыг гардуулах үеэр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНХАУ-д Монгол Улсын 6000 гаруй иргэн байгаагаас Шанхай хотод 300 гаруй иргэн оршин суугааг тэмдэглээд, Ерөнхий консулын газрын тойрогт буй иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх ёстойг онцолж, ажлын амжилт хүсэв.

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын тойрогт Шанхай хот, Жянсү, Жөжян, Фүжянь, Аньхуй, Жянши муж хамаарагддаг юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН