Нүүр хуудасМэдээМОНГОЛЫН ЖҮДО БӨХИЙН ТАМИРЧИД АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

МОНГОЛЫН ЖҮДО БӨХИЙН ТАМИРЧИД АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монголын Жүдо бөхийн Мастерсын баг тамирчид 2023 оны 5 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд БНСУ-ын Жеонбук (Гочан) хотод зохион байгуулагдсан Ази, Номхон далайн орнуудын наадамд амжилттай оролцлоо.

Эмэгтэйчүүдийн +35 насны -70 кг-д А.Мөнх-Ундрах алт, +40 насны -63 кг М.Эрдэнэчимэг алт, +45 насны -63 кг О.Алтантүлхүүр алт, +50 насны -52 кг Ц.Эрдэнэчимэг алт, -63 кг Н.Цэвэгмэд алт, -70 кг Б.Болорцацрал алт, +78 кг Л.Баярмаа алт, эрэгтэйчүүдийн +35 насны -73 кг Н.Баасанжаргал алт, +40 насны -90 кг Л.Амаржаргал мөнгө, С.Өлзийбаяр хүрэл, +100 кг Б.Гэрэл мөнгө, +45 насны -66 кг Б.Батжаргал мөнгө, -90 кг Н.Баясгалан хүрэл, +50 насны -60 кг Г.Баатарсүрэн алт, +55 насны -73 кг М.Гүнтэвдорж алтан медал тус тус хүртлээ. Эрэгтэй багийн дасгалжуулагчаар Ш.Баясгалан, эмэгтэй багийн дасгалжуулагчаар Д.Алтантуяа, Л.Бадамсүрэн нар ажиллалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН