Боржигин соёлын биет өв:Боржигин байшин, Боржигин эмээл, Сархинаган тоонотой гэр, Боржигин хийцийн аяга, Боржигин морин хуур,
Боржигин соёлын биет бус өв:Боржигин найр, Боржигин уртын дуу, Боржигин уухай, Боржигин ум марзай, Боржигинчуудын тэнгэр шинжих уламжлалт зан үйл зэрэг өв соёл нь бусад угсаатны бүлгийн ёс, зан үйл, уламжлагдаж ирсэн байдал зэргээрээ онцлог ялгаатай билээ.

Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Соёлын дэд сайд М.Батбаяр Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Отгонбат, Монгол Театрын Музейн арга зүйн албаны дарга А.Янжив, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, Говьсүмбэр аймгийн Соёл, урлагийн газрын дарга Б.Энхтөр, Соёл, урлагийн газрын СУХ-ийн дарга Б.Гарамсан, Монгол Улсын Хүүхэлдэйн Театрын захирал М.Отгончимэг, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал П.Байгалмаа, Монголын Үндэсний музейн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Зөнбилэг нар оролцлоо.

СУИС, Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Баатархүү (Ph.D) “Монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйл ба ёс суртахууны асуудал” сэдвээр соён гэгээрлийн илтгэл тавьлаа. Мөн Харьд худалдагдсан Боржигин “Хүрэн халзан хуур” залах ёслолын үйл ажиллагаа болж Боржигин чуулгын морин хуурч МУСТА Ц.Энхбаяр хуурыг эгшиглүүлж үзэгч олны сонорыг мялаалаа. Мөн Говьсүмбэр аймгийн Засаг даргын нэрэмжит Нийтийн цэнгээнт бүжгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн боллоо.

Ардын язгуур урлагийн “Алтай хамтлаг”, Говьсүмбэр аймгийн Боржигин чуулгын уран бүтээлчид, аймгийн нэгдүгээр сургуулийн дуу хөгжмийн дугуйлангийн нэгдсэн тоглолт, Монгол Улсын Хүүхэлдэйн Театрын уран бүтээлчдийн О.Сундуйн зохиол, найруулагч Я.Өнөртуул “Хүүхэлдэйн чинээ ээж” хүүхдийн жүжгийг Говьсүмбэр аймгийн ард иргэд, хүүхэд багачуудад зориулан толилууллаа.

