Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт Япон Улсын Ажил олгогч талаас БАРИЛГЫН ЦЭВЭРЛЭГЭЭ-ний ажилд Тусгай ур чадвартай ажилтан авах хүсэлт ирүүлээд байна.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N4 түвшинд тэнцсэн байх ;
- Ур чадварын шалгалтыг барилгын цэвэрлэгээний чиглэлээр өгч тэнцсэн байх;
Дээрх шаардлагыг хангасан иргэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтэст хандаж илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Холбоо барих:
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Гадаадад ажиллах хүч илгээх хэлтсийн 7013-6992 дугаарт холбогдож утсаар мэдээлэл авах, Хан-Уул дүүрэгт байрлах Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2 давхрын 207 тоотод ирж мэдээлэл авч болно.
(Жич: Япон Улсад ур чадварын дадлагажигчаар дээрх чиглэлээр ажиллаж байсан иргэд бүртгүүлэх боломжтой.)
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР