Баруун аймгуудын нутгаар цасан шуурга шуурч, замд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул иргэд, жолооч та бүхэн:
Замын хөдөлгөөнд оролцохдоо замын нөхцөл байдалд хурдаа тохируулж, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж оролцох.
Хол замд гарахаар бол улирлын чанартай дугуй хэрэглэх
Дулаан хувцас, шатах тослох материалыг нөөцөлж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.