Сүүлийн өдрүүдэд иргэд, олон нийтээс ирсэн гомдол мэдээллийн дагуу Богдхан уулын Арцатын аманд “Гарден Сити” хотхон дур мэдэн өндөр хашаа барьж байсныг зогсоож, газар ашиглах гэрээнд заасан нөхцлийг хангаж ажиллах, барьсан хашааг буцааж буулгах хугацаатай албан мэдэгдэл хүргүүллээ.
Тус аж ахуйн нэгж хоёр хоногийн хугацаанд барьсан хашаагаа буцааж буулгахаа Хамгаалалтын захиргаанд мэдэгдлээ.
12.2.Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна.
17.1.Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын болон нийслэл, орон нутгийн чанартай авто зам нь төрийн нийтийн өмч байна.