Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрын зарим ажилтныг төрийн одон, медалиар шагналаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.12.28) Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад төрийн одон, медалийг гардуулан өгөв. Алтан гадас одонгоор Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх Ш.Ариунжаргал, Цахим парламент, инновацын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Г.Лхагвадорж, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны ахлах зөвлөх Х.Энэбиш нарыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны ахлах зөвлөх Б.Хатантуул, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын ахлах референт Г.Хэрлэн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны референт Б.Гандиймаа, Инновац, цахим бодлогын байнгын хорооны референт П.Болорцэцэг, Бичиг хэрэг, архив, дотоод шуудангийн албаны архивын шинжээч Н.Даваасүрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны нарийн бичгийн дарга Б.Баясах нар шагнагдсаныг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гардуулж, баяр хүргэлээ.
Шагнал гардуулахад Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Пүрэвдагва, Мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга Б.Батманлай нар байлцлаа