Монгол Ардын Намын Говийн болон Зүүн бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2026.11.07/ Дорноговь аймгийн Сайншанд хотод үргэлжилж байна.
Зөвлөгөөний үеэр Дорнод аймгийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалт, намын байгууллагын үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар тайлан танилцуулав.

2025-2026 оны наймдугаар сар хүртэл мөрийн хөтөлбөрийн 148 зорилтоос 100 нь хэрэгжсэн бөгөөд 67.6 хувийн биелэлттэй байна.
Шинэлэг санаачилга, бусад аймагт нутагшуулах боломжтой дөрвөн чиглэлийн ажил хэрэгжүүлснээ санал болгож танилцууллаа.
Тодруулбал, орон сууцтай багш, арван мянган хүлэмж, жимсний мод тарих, хүн болох багаасаа, хүний нөөцийн чиглэлээр залуучууд болон шинэ гишүүддээ зориулсан ажил зохион байгуулжээ.






