Нүүр хуудасМэдээЭрт илрүүлэгт хамрагдсанаар бид ямар эрсдлүүдээс сэргийлж чадах вэ?

Эрт илрүүлэгт хамрагдсанаар бид ямар эрсдлүүдээс сэргийлж чадах вэ?

2023 оны 12-р сарын 28-ны өдрийн байдлаар эрт илрүүлэгт улсын хэмжээнд 1,298,710 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 38,6 хувийг эзэлжээ. Байршлаар нь харуулбал 653328 буюу 50,3% нь Улаанбаатар хотод, 645382 буюу 49,7% нь орон нутагт байна. Үзлэгт хамрагдсан нийт хүний 675746 буюу 52% нь 0-17 насны хүүхэд, 622964 буюу 48% нь 18-аас дээш насныхан байна.

Нийт өвчлөлийн 964172 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс 557728 буюу 57,8% нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 128856 буюу 13,4% нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчин, 86553 буюу 9% нь шээс бэлгийн тогтолцооны өвчин, 64262 буюу 6,7% нь зүрх судасны тогтолцооны өвчин, 31249 буюу 3,2% нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 90,1%-ийг эзэлж байна.

Эрт илрүүлгээс хортой болон хоргүй хавдрын нийт 7808 сэжигтэй тохиолдлыг илрүүлсэн бөгөөд үүнээс байршлаар нь үзвэл ходоод, улаан хоолойн өмөн, элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн, хөхний өмөн тэргүүлэх шалтгаан болж байна.

Зүрх судасны өвчний эрсдэл:

         Эрт элрүүлэгт хамрагдсан 40 ба түүнээс дээш насны нийт хүн амын зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдлийг үнээлэхэд 47,4% нь бага, 41,6% дунд, 9,7% өндөр, 1,3% маш өндөр эрсдэлтэй.

Чихрийн шижин ба эрсдлийн үнэлгээ:

         Үзлэгт хамрагдсан нийт хүн амын 8,1% нь чихрийн шижинтэй байсан. Чихрийн шижингийн тархалт эрэгтэйчүүдэд (10,2%) эмэгтэйчүүдээс (6.9%) элбэг, нас нэмэгдэхэд чихрийн шижингийн тархалт нэмэгдэж байна. Чихрийн шижингийн үнэлгээгээр хүн амын 20,3% нь өндөр эрсдэлтэй. Архи хэрэглэдэг, тамхи татдаг хүмүүст чихрийн шижин элбэг тохиолдож байна.

Хорт хавдрын илрүүлгийн зардлын үнэлгээ:

         Ходоодны хорт хавдар шинээр оношлогдсон тохиолдлыг “Хорт хавдар оношлогдсон дундаж хугацаа”-нд үндэслэн тооцоолж үзэхэд нэг хүн дунджаар 10,4+-9,1 жилийн өмнө “хавдраа эрт илрүүлж” оношлуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН