Нүүр хуудасМэдээОБЕГ: Дорнод аймагт гарсан хоёр түймрийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж байна.

ОБЕГ: Дорнод аймагт гарсан хоёр түймрийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж байна.

Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай баг “Есдүгээр хашаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 350 км, сумын төвөөс урд зүгт 15 км/-т хээрийн түймэр гарсан дуудлага өнөөдөр буюу 04 сарын 05-ны 17:40 цагт хүлээн авсан. Дуудлагаар аймгийн Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна. Салхи баруунаас 8-10м/с байна.

Харин Баянтүмэн сумын Өлзийт баг “Мажиг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км, сумын төвөөс зүүн урд зүгт 92 км/-т хээрийн түймэр 17:20 цагт гарсан дуудлагаар Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Баянтүмэн сумын ЗДТГ-ын ажилтнууд үүрэг гүйцэтгэж, унтраахаар ажиллаж байна.

Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН