САИН намын зүгээс, Нийслэлийн сонгуулийн хорооноос 2024 оны Орон нутгийн сонгуульд оролцох батламжаа авлаа. Улс оронд тулгамдсан олон асуудал байна. Түгжрэл, утаа, шарилж, тоос шороо, зэвтэй ус, эвдэрхий зам, нийслэлд үүрлэсэн хээл хахууль зэрэг энэ бүхэн дээр иргэд санаа зовж өргөдөл гомдол өгдөг боловч үүнд хариу өгдөг Нийслэлийн бүтэц байхгүй болсон. Ухаад үзвэл олон асуудал байна.
Нутгийн өөрөө удирдах байгууллага нь нийслэл, дүүргийн амь амьдрал, бусад нийгмийн баталгааг хангах нийгмийн байгууллага. Иргэд маань УИХ-ын сонгуулиа анхаардаг ч Орон нутгийн сонгуульд оролцох идэвх сулардаг. Энэ байдлыг ашиглан МАНАН буюу төрд сандайлан суусан ХУЛГАЙЧИД өөрсдийн ЦҮНХ БАРИГЧИД, ШИВЭГЧИНГҮҮДЭЭ төрийн бүх шатанд байршуулдаг. Нутгийн өөрөө удирдах байгууллага бол иргэдэд хариулт өгч чаддаг, иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чаддаг гарц шийдэлтэй байж соёлтой жишиг тогтоохыг хүссээр 30 гаруй жил боллоо.
Энэ удаагийн Орон нутгийн сонгуульд 15 нам, 1 эвсэл оролцож байна. САИН нам, Иргэдийн Оролцооны нэгдэл намын зүгээс хамтран улс төрийн блок болсон. Бусад улс төрийн намуудаас бидэнтэй нэгдэж блок болоорой гэж уриалж байна. Яагаад гэвэл цаг хугацааны хувьд эвсэх, хууль эрх зүйн зөрүүтэй байдлаас болж намууд Орон нутгийн сонгуульд эвсэж орох боломжоо хаалгасан. Одоо ОУ-ын жишгийн дагуу улс төрийн блок болох боломж бий. Намууд ганц ганцаараа орох биш, улс төрийн намууд МАНАН бүлэглэл буюу улс төрийн гэмт хэрэгтнүүдийн эсрэг нэгдэж блок болохыг уриалж байна. Мөн Иргэдийн Оролцооны Нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл уриалж байгаа юм.